Соёл, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллахыг чухалчлав

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Гадаад хэргийн Азийн асуудал эрхэлсэн Дэд сайд Айман Камел Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булганыг энэ сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Дэд сайд Айман Камел Элчин сайд Э.Булганыг тус улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ саяхан өргөн барьсантай нь холбогдуулан хоёр талын харилцааг хөгжүүлэх хэрэгт амжилт хүсэж, бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, тухайлбал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв