П.Анужин: Байрны томоор ажил хийхгүй

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэж байгаатай холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр "Хэмнэлт хийлээ гэж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуульд хангалтгүй ажилласан. Төсвийн хэмнэлтийг хийхдээ төрийн данхар бүтэц рүү анхаараагүй. Тойрог руу чиглэж хийх гэж байсан чухал асуудлыг танаад оруулж ирсэн. Нэг жишээ хэлье. Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж байна. Энэ газар маш өндөр оффисын түрээс төлж байрладаг. Үүнтэй адил түрээстэй газрууд бий. Жилийн түрээс нь хэдэн зуун саяар яригддаг. Байрны томоор ажил хийхгүй. Эрүүл мэндийн даатгалын газар гээд маш том байртай газар бий. Тэндээ хамт байрлаад ажиллах боломжтой.

Мах, гурил, шатахууны үнийг төр зохицуулах нь мөн л түр зуурын арга хэмжээ. Өнөөдөр иргэддээ хэрэгтэй таалагдах мэт энэ алхмууд нь ирээдүйд зөв явах эдийн засгийнхаа бүтцийг эвдлэх вий гэдгийг олон гишүүд хэлсэн. Баталсан ихэнх хуулиад халамж руу чиглэж байна" гэдгийг онцоллоо.