Э.Батшугар: Улаанбаатарт хөнгөн галт тэрэг зайлшгүй хэрэгтэй

УИХ дахь МАН-ын бүлгээр LRT буюу хөнгөн галт тэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, зарим шийдвэрт хүрчээ. Энэ талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийслэлийн түгжрэлийг бууруулахад гишүүд 100 хувь санал нэгтэй байгаа. Үүнд төсөв танасан асуудал ямар ч холбоогүй. Түгжрэлийг бууруулах LRT төсөл бол нийт 49 км баригдах замтай холбоотой төсөл учраас үүнийг дахин сайтар ярилцах шаардлагатай" гэдгийг онцолсон.

Харин УИХ-ын гишүүн Э.Батшугар "Төсвийн байнгын хорооны хуралдаанаар асуудлыг оруулаагүй. Миний хувьд Улаанбаатар хотод хөнгөн галт тэрэг зайлшгүй хэрэгтэй. Энэ асуудал өөрөө нийгмийн чанартай, ашгийн бус. Түгжрэлийг 25 хувь бууруулах тооцоололтой. Энэ төсөл шиг ТЭЗҮ-ийг нь бүрэн, бүтэн боловсруулсан нь байхгүй" гэлээ.

С.Хорол