Түймрийн улмаас эхээсээ төөрсөн хоёр сартай бамбаруушийг олжээ

Дөрөвдүгээр 14-25-ны өдрүүдэд гарсан ой хээрийн түймэрт Нөмрөгийн Дархан Цаазат Газар/ДЦГ/ өртжээ. Түймрийн улмаас эхээсээ төөрч, олон хоносон хүрэн баавгайн 2 сартай бамбаруушийг тус газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид олж, асран хамгаалж байна.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам түүний харьяа тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан захиргаад энэ чиглэлээр туршлагатай байдаг тул тэдгээрээс мэргэжил, арга зүйн туслалцаа авч тэнхрүүлэн байгальд нь буцааж тавих аж.

 

Нөмрөгийн ДЦГ нь Дорнод аймгийн Халхгол сумын нутагт хилийн дагуу Хянганы нурууны баруун хэсгийн нам ба дундаж өндөр уулын ойт хээр, хээрийн мужид оршдог.