У.Хүрэлсүх: Эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоо
Э.Содномпилжээ дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-29-нд болж өндөрлөв. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин өрсөлдлөө. Өнөөдөр тэмцээний насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд "Токио-2020" паралимпын наадмын аварга, "Рио-2016" паралимпын наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэр цээжнээс 260 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болоод зогсохгүй тус жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Үүнээс өмнө 105 кг-ын жинд дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан юм. Энэ амжилт түүний ДАШТ-ээс авсан зургаа дахь медаль бөгөөд гурван алт, гурван мөнгөн медаль хүртэж байв.