Монголын жүдочид Японы ард бичигдлээ
Жүдо бөхийн "Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн болж, Монголын 56 жүдоч хүчээ үзжээ.Тэмцээнд 30 орны 279 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай баг хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо. 11 медаль хүртсэн амжилтаараа Монголын жүдочид IJF болон Японы шигшээ багийн ард бичигдэж байна.
Тухайлбал, Б.Эрхэмбаяр (66 кг), Л.Энхрийлэн (57 кг) нар жиндээ алтан медаль хүртсэн бол Г.Сод-Эрдэнэ (66 кг), Ц.Цогтбаатар (73 кг), Г.Наранцэцэг (48 кг), А.Адъяасүрэн (78 кг) нар мөнгөн медаль хүртсэн. Мөн Э.Сумъяабазар (60 кг), Ё.Басхүү (66 кг), Б.Хорлоодой (52 кг), М.Ичинхорлоо (57 кг) нар хүрэл медалийн тавцанд гарсан юм. Энэ тэмцээнээс “Парис-2022” олимпын эрхийн оноо олгож эхэлж байгаа бөгөөд Улаанбаатарын их дуулгад түрүүлсэн тамирчин дэлхийн чансаан дээрээ 1,000 оноо нэмэх билээ.
Мөнгөн медаль хүртсэн бөх 700, хүрэл медаль авсан нь 500 оноо цуглуулах юм хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.