“Никель Ганбаа” нарыг хар тамхины хэргээр саатуулжээ

“UBIKE” төслийг хэрэгжүүлэгч, “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням нарыг хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Тодруулбал, энэ сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд хүүхдийн 100 дугаар дэлгүүр орчимд цагаан өнгийн “Тоёота приус” маркийн автомашинтай Г.Дашням нарын гурван иргэнийг саатуулан шалгасан байна. Энэ үеэр хар тамхи сэтгэцэд нөлөөлөх өвс ургамал хэрэглэсэн байж болзошгүй байсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Мөн сэжигтнүүдийн автомашинаас хар тамхи илрүүлж, нотлох баримтаар хураан авчээ. Үзлэгийн үеэр тэдний халааснаас тав орчим грамм мансууруулах төрлийн бодис илэрсэн байна. Сэжигтнүүдээс биологийн дээж авч, шинжилгээнд явуулжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна.