Монгол Хятадын түүхий эдийн худалдааны платформ байгуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч, элчин зөвлөх Л.Мөнхтүшиг БНХАУ-ын Ниншя ӨЗО, МҮХАҮТ хооронд Монгол, Хятадын хил дамнасан түүхий эдийн худалдааны платформ байгуулах төслийн нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцов.

  • Энэ үеэр 11.8 тэрбум юанийн үнийн дүн бүхий “Монгол дахь Хятадын Ниншягийн худалдааны танхим” болон “Өлзий боомтын удирдлага, менежмент” ХХК хооронд “Нүүрсний хил дамнасан тээвэрлэлт, хадгалалтын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”,
  • “Монголын Чөнжүнбао” ХХК болон Монгол Улсын Жүлө групп говь” ХХК хооронд “Тавантолгой-Өлзий боомт чиглэлийн 270 км хүнд даацын авто зам барих хамтын ажиллагааны төсөл”,
  • “Ниншя Чинлянь эрчим хүчний групп” ХХК болон “Саусгоби ресурс лимитэд” ХХК хооронд 1.5 сая тонн нүүрс худалдах, худалдан авах гэрээ”,
  • “Ниншя Хаозө Лүе” ХХК болон “Саусгоби ресурс лимитэд” ХХК хооронд “1.0 тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн уул уурхайн бүсийг ногоон болгох хамтын ажиллагааны төсөл” хэрэгжүүлэхээр гарын үсэг зурлаа.