Ховд аймагт соёлын бие бус өвийн наадам боллоо

Угсаатнуудын өв соёлыг түгээн дэлгэрүүлж, ардын язгуур урлаг, ахуй соёлыг сурталчлан таниулах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг алдаршуулах, билиг авьяастныг тодруулах, хойч үедээ өвлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой Захчин түмний өв соёлын “Тонжоо” наадам,“Урианхай, Тува түмний өв соёлын өдрүүд” арга хэмжээнүүд 2022 оны 07 сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

Энэхүү өв соёлын эвент арга хэмжээнүүдэд аймгийн Соёл урлагийн газраас ажлын хэсэг байгуулагдан мэргэжил арга зүйгээр хангаж, чиглүүлэг хийн, наадмын зохион байгуулагчидтай хамтран ажиллалаа.

No photo description available. 

Захчин, урианхай, тува угсаатны өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий зан үйл, ёс уламжлал, өв соёлыг харуулсан тус наадмууд

1. Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд

2. Ардын язгуур урлаг

3. Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага

4. Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл

5. Уламжлалт арга ухаан

6. Уламжлалт гар урлал гэсэн соёлын биет бус өвийн 6 ай савын хүрээнд явагдаж шилдгүүдээ шалгарууллаа. 

 Дээрх наадмуудаас шалгарсан шилдгүүдийг 2022 оны 08 сарын 12-14-ний хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол -2022” соёлын биет бус өвийн их наадамд оролцуулахаар бэлтгэл  ажил хийгдэж байна.