Ногоон байгууламж, авто зогсоол, гэрэлтүүлэг хийх тохижилтын ажил үргэлжилж байна

Богд хааны ордон музейн 1.3 га талбайд тохижилтын ажил үргэлжилж байна.

Музейн гадна тохижилтын ажил өнгөрсөн сард эхэлсэн байдаг. Тус талбайг авто зогсоол, ариун цэврийн байгууламж, ногоон байгууламж, зүлэг,  явган хүний зам, гэрэлтүүлэг зэргээр тохижуулна.

Мөн Богд хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил наймдугаар сарын 1-нээс эхэлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Засварыг хэсэгчлэн хийх бөгөөд Лаврин, Найдан, Бурхдын сүмийг засварлах ажил явагдах юм байна. Тиймээс музей хаагдахгүй, зуны цагийн хуваарийн дагуу ажиллана гэв. Өөрөөр хэлбэл, 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.