Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
Зургаан настнуудын бүртгэл эхэллээ
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцагчдын бүртгэл эхэллээ. Зургаан настнуудын бүртгэлийг улсын хэмжээнд E-Mongolia app-аар буюу цахимаар бүртгэх юм.
Та хүүхдээ цахимаар бүртгүүлэхийн тулд:
- E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
- Үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
- "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
- Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
- Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
- Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм" товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.









