МҮОХ алдсан газраа буцааж авах шийдвэр гаргажээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийн хүрээнд нэр бүхий спортын холбоодод спортын барилга байгууламж, бэлтгэлийн талбай барих зориулалтаар олгосон газрууд дээр 10 жилийн турш ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй газрыг буцаан авахаар болсон байна.

МҮОХ-ны зүгээс санаачилсан “Олимпик Арена” төслийг хэрэгжүүлэхэд газар шилжүүлэн авсан спортын холбоод, ТББ-тай хамтран ажиллах саналыг хүргүүлсэн. Гэтэл спортын барилга байгууламжийн зориулалттай тухайн газрууд нэг ТББ-д шилжин худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай болсон талаар холбогдох байгууллагаас мэдээлэл ирүүлээд байна. 

Иймд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр энэхүү асуудлаар хуралдаж, шийдвэр гаргалаа. Хурлаар дээр дурдсан газрыг нэр бүхий 2 холбоо, ТББ-д шилжүүлсэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн 2012 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргав.

No photo description available.