Олон улсын экспод оролцож байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн 2022 оны есдүгээр сарын 12-14-ны өдрүүдэд Тайландын Хаант улсын Бангкок хотноо зохиогдож буй 11 дэх удаагийн Олон улсын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны экспод оролцож байна.

Тэрбээр НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага болон БНХАУ-ын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2010-2016 онд хэрэгжсэн хөтөлбөрийн үр дүнг танилцууллаа. Мөн Ромд төвтэй хөгжлийн байгууллагуудын сургуулийн үдийн хоолны хөтөлбөрийн хөгжлийн хэлэлцүүлэгт оролцож өмнөх хамтын ажиллагааны ололт, амжилт болон  цаашдын үйл ажиллагааны талаар ярилцав.