Д.Амарбаясгалан: Иргэд банкны мөнгийг өндөр хүүгээр өсгөж өгдөг ажилчид нь болсон
Азийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан медаль хүртлээ
"Бангкок-2023" сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтууд өчигдөр боллоо.
Тус тэмцээнээс манай улсаас зургаан эмэгтэй боксчин медаль хүртэв. 57 кг-ын жинд Б.Золжаргал алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ.
Мөн 60 кг-д Т.Номин-Эрдэнэ, 63 кг-д Г.Бадмаараг, 67 кг-д М.Цэцэгдарь нар мөнгө медалийн эзэд болов. Түүнчлэн 48 кг-д Б.Жанаргуль, 52 кг-д А.Хулан хүрэл медаль хүртжээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт болох бөгөөд О.Тулга 63.5 кг-ын жинд Узбекистаны Шахбоз Юнесалиевтай тулалдана



