Д.Амарбаясгалан: Иргэд банкны мөнгийг өндөр хүүгээр өсгөж өгдөг ажилчид нь болсон
О.Цэцэнцэнгэл хүрэл медаль хүртлээ
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хамгийн эхний тэмцээн Португалийн Гран при нэгдүгээр сарын 27-29-нд Алмада хотод боллоо.
Португалийн татамид манай улсаас залуучууд түлхүү оролцсон эрэгтэй найм, эмэгтэй есөн жүдоч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Женко" клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Одхүүгийн Цэцэнцэнгэл цорын ганц хүрэл медалийг авчрав.
Монголын жүдочдын дараагийн зогсоол хоёрдугаар сарын 3-5-нд Францад болох Парисын "Их Дуулга" байх болно.



