Б.Бат-Эрдэнэ: Тамирчдын ёс зүй, сахилга хариуцлагын асуудал хурцаар тавигдаж байна
Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ тамирчдын шагнал урамшууллыг ёс зүй, сахилга, хариуцагатай хэрхэн уялдуулж байгаа талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Тамирчдын төдийгүй биеийн тамирын салбарынхны ёс зүй, сахилга хариуцлагыг асуудал хурцаар тавигдаж байна. Засгийн газраас тамирчдын ёс зүй, сахилга хариуцлагыг төрөөс олгох урамшуулалтай холбож өгсөн. Ёс зүй, сахилга хариуцлага алдсан тамирчид, дасгалжуулагчийн шагнал, урамшууллыг зогсоож байгаа. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өнгөрсөн жил 6 тэрбум төгрөг тавиад төсөвт 250 саяар баталсан. Харин 2024 оны төсөвт бид 8,5 тэрбумыг тавьсан. Харин ирэх жил 2,5 тэрбум төгрөг төсөвлөх ахиц гараад байна. Биеийн тамирын салбарынхны цалин 700-800 мянган төгрөг байсныг өнгөрсөн долдугаар сараас нэмэгдүүлсэнд талархаж байна. Аймаг, нийслэлийн биеийн тамирын спортын газрын тоног төхөөрөмжид 3,6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөж байна" гэв.