Хил холболтын төмөр замын “БЭТ” нь Ерөнхий сайд өөрөө байх нь!
"Эрсдэлийн үндэсний форум"-ыг зохион байгуулна
Эрсдэлийн үндэсний форум 14 дэх жилдээ Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдах гэж байна.
Тус форум нь улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж бодит шийдлийг эрэлхийлж, төр, хувийн хэвшил, иргэний зүгээс эрсдэлийг удирдахад тодорхой хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.
Энэ удаад “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар хамтран Нийслэл болон 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж, цар хүрээгээ өргөтгөсөн онцлогтой болж байна.
Форум дараах сэдвийг хөндөнө. Үүнд:
-Нийгэм болоод гамшгийн эрсдэлийн өсөлт, урьдчилан сэргийлэх аргууд
-Гамшгаас хамгаалах бэлэн байдал ба хамтын ажиллагаа
-Эдийн засгийн эрсдэл түүнийг удирдах, шилжүүлэх санхүүгийн бодлого
-Барилга, дэд бүтцийн салбарын эрсдэлийг бууруулах бодлого, арга хэмжээ дэд сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдана.
Форумын үйл ажиллагаанд төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн Сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагуудын 1500 гаруй төлөөлөл оролцох юм.
Эрсдэлийн форумыг өнгөрсөн 13 жилийн хугацаанд “Мандал Санхүүгийн Нэгдэл” тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд эрсдэлийн талаарх 100 орчим илтгэл, 150 панелистуудын оролцсон хэлэлцүүлэг, 13 удаагийн эрсдэлийн тайланг эмхлэн гаргажээ.