Д.Амарбаясгалан: “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг
УИХ-аас баталсан хуулиудын талаар долоо хоног бүр танилцуулж буй хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн тухай Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг мэдээлэл өглөө.
Хил орчмын аялал жуулчлалыг олон улстай улсын тусгай зөвшөөрөлтэй тур оператор компаниар гүйцэтгүүлэх тусгай нөхцөлийг тодорхойлсон гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдсан юм.
Уулзалтаар талууд Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц байдал болон ногоон эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтыг татах, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Үндэсний статистикийн хорооны 2021 оны жилийн эцсийн мэдээллээр Монгол Улсад нийт 106.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 42.4 хувь нь төрөлхийн, 57.6 хувь нь олдмол шалтгаантай байна.
Нүүрсийг гаальд дутуу мэдүүлсэн болон мэдүүлээгүй улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал буюу нүүрсэнд бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг олдоогүй.
Ингэснээр Хөгжлийн банкийг санхүүгийн үзүүлэлтийн хувьд дампуурах эрсдэлээс бүрэн гарч, хэвийн үйл ажиллагаатай болж, банк бие даан ирэх оны өрийн удирдлага хэрэгжүүлэх чадамжтай болно.
Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд нийт газар нутгийн 25 хувьд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглосон
УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын ЭКСИМ банкны Ерөнхийлөгч Юн Хий Сон-той уулзлаа.
Уулзалтаар талууд түүх, соёл, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо.
Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих дээрх төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд барьж, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 19.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 20.5 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьд хүрэхээр төсөөлж байна гэлээ.