Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн/ШЕЗ/ дарга Р.Онончимэгийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, түүний оронд Л.Энхбилэг сонгогдсон байна.
Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 2019 онд авсан 58 сая еврогийн зээлийн хөрөнгөөр “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Хилийн цэрэгт алба хааж байгаа албан хаагчдын гэр бүлийн хүмүүс хэдий өндөр, дээд мэргэжилтэй ч гэлээ ажилгүй болж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарч, хохирдог.
Энэ асуудалд Ерөнхийлөгч онцгойлон анхаарал хандуулж, хууль хүчний байгууллагуудыг яаралтай ажиллуулж, үр дүнг нь олон нийтэд нээлттэй мэдээлэх чиглэлийг Засгийн газарт өгчээ.
ОУЭШ нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх үүрэгтэй байнгын ажиллагаатай шүүхийн байгууллага юм.
Эдгээр теле камер бүрэн ажиллаж эхэлснээр ерөнхий боловсролын сургуулийн 760, цэцэрлэгийн 640, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдээр өдөрт үйлчлүүлж байгаа хоёр мянга орчим иргэний аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ тухайн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдэх юм.
Нэр дэвшигч онолын мэдлэг болон ажлын туршлагатай учраас хараат бусаар, нийгмийн хүсэл шаардлагад нийцүүлэн, хүний эрхийн зөрчлийг арилгахад дэвшил гаргаж ажиллахыг хүслээ.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх талаар зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр холбогдох албан тушаалтанд даалгалаа.