Заасан хугацаанд тээврийн хэрэгслээ гаргаагүй тохиолдолд гаалийн болон захиргааны торгууль төлөх, тээврийн хэрэгслээ хураалгах эрсдэлтэйг анхааруулж байна.
Зөрчил бүрийг зураг, хаяг байршлаар нь тодотгон, холбогдох байгууллагуудад нь мэдэгдэн, зөрчлийг арилгаж эхэлжээ.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвхөн энэ арга хэмжээнүүдээр хязгаарлахгүйгээр үйл ажиллагаа зохион байгуулаарай гэдгийг сануулав.
Нийслэлийн хэмжээнд ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй 115 байгууллага байдаг. Үүнээс 29 газар нь 49.6 га талбайд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 4.6 сая тарьц, суулгацын нөөц бий.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Монгол Улс Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” бичиг баримтад хүлэмжийн хийн ялгарлыг 2030 гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар төлөвлөсөн. Тэр дундаа тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 35 хувь бууруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү төлөвлөгөөг баталснаар "УБТЗ" ХНН-д менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх замаар үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалтыг бий болгож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн шинэ шинэ боломжуудыг нээж тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх ажил шат дараатай хэрэгжих юм.
Үхрийн ястай мах 8900 төг/кг, хониных 8300 төг/кг, ямааных 7100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалахаас гадна аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгох юм байна.
Соёлын сайд Ч.Номин Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн Соёл, урлагийн газар болон номын сан, Монгол-Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Монгол Улсын иргэдийн эрх сошиал орчинд зөрчигдсөн тохиолдолд гомдол барагдуулах ажлыг маш богино хугацаанд хийх төлөөлөгчийн газраа манай улсад байгуулах шаардлага тавьж байгаа.
Уг төслийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрүүд, тэр дундаа боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих бөгөөд ингэснээр тухайн орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой.