Хос бичигтэн болох ажлыг эрчимжүүлнэ

Үндэсний бичгийн гарын байрлалын стандарт, юникод, зөв бичих дүрмийн стандартыг боловсруулж байж үндэсний бичгийн хэрэглээ нэмэгдэнэ.

Цахимаар 60,568 иргэн цэргийн бүртгэл хийлгэжээ

Цэргийн бүртгэл дуусахад долоо хоног үлджээ. Өнөөдрийн байдлаар 60,568 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэсэн байна. Бүртгэл энэ сарын 21 хүртэл үргэлжлэх бөгөөд 18 нас хүрсэн иргэн өөрийн биеэр харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт очиж, цэргийн бүртгэлээ хийлгэж, үнэмлэхээ нээлгэнэ.

Листийг цахимааар олгоно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд E-Health системийг хөгжүүлж ашиглалтад орууллаа. Ингэснээр 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд нэгдүгээр сарын 17-ноос эмнэлгийн хуудсыг цахимаар олгож эхэлнэ.

74 төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд иргэдээс ямар ч бичиг баримт шаардахгүй

Иргэн, аж ахуйн нэгж байгууллага www.ulaanbaatar.mn цахим хуудасны “ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БҮРТГЭЛ” гэсэн хэсэгт хандан Дан системээр дамжуулан иргэн, аж ахуйн мэдээллийг баталгаажуулж нэвтэрнэ.

Ц.Билэгтсайхан: "Омикрон"-ыг цааш тархаахгүй барих чиглэл рүү орно

"Омикрон" хувилбар дотоодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор эрсдэлийн үнэлгээг хийхэд маш өндөр эрсдэлтэй гэсэн дүн гарчээ.

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн гал тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ

Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн №296/295/297-р зорчигчийн галт тэрэгний аяллыг өчигдөр зогсоосон байна. Одоогоор Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286/285-р галт тэрэг аялах талаар мэдэгдэл гаргажээ.

"Аэрофлот" компани Москва-Улаанбаатарын шууд нислэгээ сэргээжээ

"Аэрофлот" компани энэ сарын 14-нөөс Улаанбаатар хот руу хийх тогтмол шууд нислэгээ сэргээлээ гэж тус компанийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Хуваарийн дагуу долоо хоногт нэг удаа нисэх юм байна. "Бизнес" ба "экономи" гэсэн хоёр ангиллаар Боинг 737-800 онгоцоор нисэх болно гэж тус компаниас мэдээлжээ.

Нийслэлд 8700 иргэнийг дархлаажуулна

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 160 цэг ажиллана. Цэгүүдэд нийт 160 багийн 751 эмч, ажилтан ажиллаж, 8,700 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн юм. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.