ББСБ-ын зээл олголтод өр орлогын харьцааг 60:40 болгож чангатгажээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тус байгууллагад ашиглаж байсан тоног төхөөрөмж, хэрэгслийг битүүмжилж, лацдаж, цагдаагийн байгууллага уурхайн амыг хааж, тусгай зөвшөөрлийн талбайг хамгаалалтад авч ажиллаж байгаа аж.
Чулуунуудыг чиргүүлэн дэх нүүрсэн дундаа нуусан байжээ. Нийтдээ 17 шуудайнд 509 кг чулуу бэлтгэн нуун гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн Цагдаагийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ.
Гэрийнхэн нь малдаа явах үед хүү гэртээ ганцаараа үлдсэн байна. Хэргийн талаарх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт тус өдрийн 21.05 цагт ирж, эрлийг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй аж.
Киргиз улсын Бишкек хотноо зохион байгуулагдсан тус сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч оролцсон юм.
Дөрвөн байршлын газрыг эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж нь өөрсдөө чөлөөлсөн бол 20 байршлын газарт албадан буулгалт хийж нийт 24 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна.
Хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тус хөтөлбөрт багтаж байгаа бөгөөд 2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм.
Зөвлөмжид түрээсийн орон сууцанд хамрагдахаар бүртгүүлсэн иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг зорилтот бүлгийн ангиллаар нь ил тод мэдээлж, цахим хуудсандаа байршуулах, бүртгэлд авагдсан мэдээллийг эрэмбэлсэн байдал, бичиг баримтын бүрдлийн шаардлага хангасан байдал, сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэх талаарх мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар иргэд, олон нийтэд нээлттэй байлгаж хяналт тавих боломж олгох, иргэдээс холбогдох материалыг хүлээн авахдаа хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах явцад оролцож буй албан тушаалтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар тусгажээ.
“Мэдээ, мэдээлэл” цэснээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг авч болох бол “Санал гомдол” цэсэд 3 хүртэл гэрэл зургийг хавсарган хүрээлэн буй орчны эсрэг хууль, журам зөрчсөн үйлдлийн талаарх мэдээлэл, санал, гомдлыг ирүүлэх боломжтой юм байна.
Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэй 66кг жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал нар алтан медаль хүртжээ.
Өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 26,976 хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны БААСАН гарагт явагдах бөгөөд нийслэлийн хэмжээнд шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.