Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх ачаа тээврийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн шугам дээрх талбайг өргөтгөж, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Энэ чиглэлд хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Монгол Улсын арматурын жилийн хэрэгцээ 250 мянган тонн. ОХУ, БНХАУ-аас арматур оруулж ирдэг. Өнөөдрийн байдлаар 80 мянган тонн арматурын нөөц бүрдүүлээд байна.
Эрдэнэт үйлдвэр цахилгаан станцын хэрэгслийг авто тээвэр болон төмөр замаар дамжуулан оруулж ирэхээр болсон.
Хамгийн гол нь техник, хүчин чадал сайтай бол өдөр уртсаж байгаа учир боломжтой гэж харж байна.
Замын-Үүд боомтоор тээвэрлэсэн ачааг төрлөөр ангилбал, барилгын материал дийлэнх хувийг, хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа үлдсэн хувийг эзэлж байгаа юм.
Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 15,455,163,264 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 47,230,269,226 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16,139,012,949 төгрөг тус тус төлөгдөөд байна.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс эдийн засгийн төлөв, гадаад орчинд үүсэж буй эрсдэлтэй уялдуулан макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд холбогдох бодлого, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулахаар тогтов.
тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажилласан байгаад наймдугаар сараас Рио Тинто компанийн Оюу Толгой хариуцсан захирлаар ажилласан нэгэн.
Үндэсний аудитын газраас “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн” болон “Улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”-д хийж буй гүйцэтгэлийн аудитын нээлтийг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хийв. Нээлтэд төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт 25 төлөөллийг оролцуулан аудитын төлөвлөгөө тус бүрийн танилцуулгыг хийж, холбогдох мэдээллийг өглөө.