Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүсийг байгуулж эхэллээ

Нийслэлийн ойролцоо олон нийтэд зориулсан амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүсийг байгуулж эхэллээ.
Нийт дөрвөн байршилд 11.3га газрыг үе шаттайгаар тохижуулж олон нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлэх бүсийг Олон улсын болон олон нийтийн байгууллагуудтай хамтран тохижуулахаар төлөвлөжээ. Үүнд:
    Зайсангийн аманд авто зогсоолын дээр 18.4 мянган ам.метр талбай бүхий газар
    Хүүшийн аманд 17.6 мянган ам.метр талбай бүхий газар
    Богинын аманд 23.7 мянган ам.метр талбай бүхий газар
    Нүхтийн аманд 19.4 мянган ам.метр талбай бүхий газрыг тус тус гаргаж, иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулан тохижуулах юм байна.
Эдгээр газрыг аль нэг аж ахуйн нэгжид өгөхгүй бөгөөд гэрчилгээжүүлэхгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүрт олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр хангахын төлөө  Байгаль орчин, аялал жуулчлалын яам ажиллаж байна хэмээн мэдээлэв.