С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхи, хүчирхийллийн хэргээр баривчилжээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын цахим хуудаст тус газрын алба хаагчид нэгэн иргэнийг баривчилж буй бичлэг өчигдөр нийтлэгдэж, сошиалд түгээд байгаа. Тус бичлэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөхбодис хууль бусаар хадгалсан иргэн Б гэгчийг баривчилж байгааг харуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр уг бичлэг дээрх этгээд нь жүжигчин Т.Билэгжаргал аж. Тэрбээр мансууруулах бодис хадгалсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр нэг сар цагдан хоригдож байгаа аж.
Т.Билэгжаргал нь өмнө нь буюу 2016 онд мансууруулах төрлийн бодис болох мөс хэрэглэсэн, хадгалсан хэрэгт холбогдож байжээ. Мөн 2019 оны нэгдүгээр сард мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр Зөрчлийн хуулиар торгуулж байсан байна.