Хийх тусмаа арга барилаа олохын зэрэгцээ өөр урлал руу урваж ордог нь гар урлалын онцлог. Одоогоор давсан урлалын бүтээл рүү эргэлт буцалтгүй оржээ. Оролдлого сайт оройд нь гэгчээр уйгагүй хөдөлмөрлөж, унтах нойроо хугаслан сууж, олон дахин хийсний эцэст лаа, давсан урлалыг хэн хүний нүдийг баясгахаар хийдэг болсон байна. Харахад харц булаам ч хийхэд ажиллагаа ихтэй. Хугацаа ч их орно. Захиалагчийнхаа сэтгэл ханамжийн байдлыг нэгдүгээрт тавина. Хэлбэр дүрс хийц, өнгөний өргөн сонголттой лаа хайлаад дуусдаг гэж бодохоор харамсал төрдөг гэнэ. Энэ талаар "Маш их хөдөлмөр, сэтгэл шингээж урладаг. Хэлбэртэй лаа нь харахад гоё, эрүүл ахуйн шаардлага хангасан байдаг ч хурдан урсаад дуусдаг. Тиймээс хэлбэр дүрстэй лаа гэхээсээ илүүтэйгээр гол нь таарсан бүдүүн гоё үнэртэй удаан асалттайг нь хийж зарахыг хүсдэг. Худалдан авагчдад ч тайлбарлаж өгнө" гэсэн.Өрхөөр үйлдвэр эрхэлж байгаа ч санхүүгийн асуудал түүнийг тойрсонгүй. Бичил бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл хөөцөлдөж үзсэн ч бүтээгүй байна. "Миний хийж байгаа зүйл үйлдвэрийн хэмжээнд хүрэхгүй л дээ..." гэх хэдхэн үгийг ямар их зүйлийг хийж бүтээх хүсэлтэйг гэрчлэх мэт.
Хоёр талаасаа сийлбэрч, мужааны удамтай хосууд ажилдаа сэтгэл зүтгэл гаргаж хандана. Хажуугаас нь аав нь зөвлөнө. Хамтдаа хийц, чанар сайтай бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэхийг зорино. Хань Б.Батзориг нь хээтэй хаалга хийх сургалтад суучихаад "Хайраа чи надаар ямар зураг зуруулж, юу хийлгэмээр байна" гэжээ. Тухайн үед хүүдээ модон таваг авахаар хайж байсан учир машины хэлбэртэй эсвэл бамбаруушны дүрстэйг хийлгэх хүсэлтэйгээ хэлсэн байна. Хэд хоногийн дараа зүрх, машин, бамбаруушны хэлбэртэй гурван таваг хийчихсэн ирэхэд нь хачин их баярлаж гэр бүлийнхэн, найзууддаа хэлснээр анхны захиалгаа авч байсан гэнэ.
"Шинэхэн албанд дэвшсэн би бяцхан гүнжээ харангаа сонирхолоороо гар урлал болон оёдол хийж өөрийгөө давхар хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Миний охин дайр багатай учраас нимгэн даавуун гэрт өмсөхөд тохиромжтой загварлаг малгай олдохгүй байсан. Тиймээс турбон малгайг хүүхдэд тохиромжтойг интернэтээр хайлт хийж олсон. Сайн материалаар урлах урлах санаа төрсөн" гэлээ.
Эсгий гутлыг өдөр тутамдаа өмсөх хүний тоо олширч байна. Энэ нь өрхийн болон үндэсний үйлдвэрлэгчдийн зүтгэлийн бодит илрэл. Ийн тодотгосны учир нь гутал бүтэх шат дамжлагыг урлаачид нэгбүрчлэн гараар хийнэ. Нэг үгээр ноосыг боловсруулж гутал хийж байна гэсэн үг. Орчин үеийн загварыг өөрийнхөө сэтгэмжээр чимэглэж эсгий гутал хийдэг бүсгүйг Б.Оюунцацрал гэдэг. Өөрийн сонирхолдоо хөтлөгдөн өрхийн үйлдвэрлэгчдийн тоог нэг нэгээр нэмсэн хөдөлмөрч нэгэн.
Ж.Жавзандулам хоёр жилийн өмнөөс бийрэн бичлэгийг сонирхох болжээ. Эхлээд бичиг хэргийн дэлгүүрээс бийрэн бичлэгт ашиглах хэрэгслийг худалдан авч, бичиж сурах гэж хэсэгтээ дадлага хийсэн байна. Гэвч мэргэжлийн техникийг сайн мэдэхгүй учраас санаанд нь төдийлөн нийцсэнгүй. Тиймээс сайн бичдэг хүнд шавь орохоор Д.Батмөнх багштай холбогдож, тав хоногийн сургалтад суужээ. Энэ үеэс Ж.Жавзандулам сайн суралцаад зогсохгүй багшаасаа сайшаалын сайхан үгсийг сонсжээ. Монгол хэлний багш мэргэжилтэй учир бийрээр бичих нь түүнд илүү дөхөм байсан ч байж болох юм.
Б.Ариунбилэг Гадаадын иргэн, харьяатын газар ажиллаж байгаад одонгийн үрээ төрүүлснээр диктретний амралтад шилжсэн бүсгүй дотуур хувцасны "DeLuna Mongolian Lingerie" брэндийг үүсгэн байгуулжээ. Тэрбээр хийж сурч байх үедээ нэг дотуур хувцсыг хоёр өдрийн турш оёдог байжээ. Нялх хүүхэдтэй ч шөнөжин сууж, үүр цайхтай зэрэгцэн дуусгаж, захиалагчид очиход бэлэн болгох үе бишгүйдээ их байсан гэнэ. Эхлүүлсэн ажилдаа эзэн болж монголын хувцас загварын салбарт "DeLuna" брэндийг үртэйгээ хамт "өлгийдөж", "өсгөж" яваа бүсгүй өдгөө 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн урлажээ. Өнгө загварын өргөн сонголттойгоос гадна трэнд болж буй өнгөөр хийж, хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог байна.
Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй ч хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн гэдгийг гэр, хашаа, ажлын байраар дүүрэн гахай, хүүхэд багачуудын үзэх дуртай “Пороро” хүүхэлдэйн киноны баатрууд, нохой, туулай, чандгийг хийж буйгаас харж болохоор. Өрхийн тэргүүн Д.Эрдэнэбаяр 1998 онд амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр алс хол Солонгосыг зорьж, жилийн турш ажилласан ч харамсалтайгаар үйлдвэрийн осолд орж гаргүй болоод буцаж иржээ.
Хүүдээ зориулж хийсэн бүтээл нь өнөөдөр олон хүүхдийн байнгын хэрэглээ болжээ. Энэ нь ээжүүд хүүхдээ нярай байхаас нь эхэлж чанартай бүтээгдэхүүн хэрэглэж эхэлснийг илтгэж байгаа юм. Нөгөөтэйгүүр хятадаас орж ирсэн хүүхдийн биед харшил өгч, будаг гардаг элдэв янзын соосгоны зүүлт болон хаздаг тоглоомыг халах эхлэл гэж хэлж болно.
Утсыг хувцас болгоно гэдэг урлах гайхамшиг юм. Нэхэх аргачлал, схем бүрийг нэгбүрчлэн сурчихаад 13-хан насандаа ажлын амтанд орж, “Би зөндөө алдаа гаргадаг байсан. Алдаан дээрээ суралцаж дахин засаж, сайжруулж бүр илүү гоё болгохыг хичээдэг” хэмээх хэдхэн үгийг сонсоод хайрлаж, бахархах сэтгэгдэл төрсөн юм.
Сийлбэр нь баргийн хүний хийгээд байх ажил биш. Зураг зурах эсвэл компьютерийн программ ашиглаж фотошоп дээр ажиллахаас тэс өөр. Бүгдийг гараар нэг бүрчлэн ухаж, засвар зай бүхнийг сийлдэг учраас тухайн хүнээсээ ур дүй шаардана. Ур дүй, уран сэтгэмж, торгон мэдрэмж, зурах авьяас зэргийг хослуулж байж сийлбэр хийнэ. Багаж зэвсэгтэй ажилладаг болохоор анхаарал болгоомж цаг тутамд шаарддаг ажээ.