С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Цалинтай ээжийн тэтгэмжээр эхлүүлсэн хос малгай
Бяцхан гүнжээ өлгийдөж аваад удаагүй шинэхэн ээж. Хорвоог бүүвэйн дуугаараа уяраах шидтэй ээжүүд хүүхдээ харахын хажуугаар брэнд бүтээж, бизнес эхлүүлж чадсан түүхийг та бүхэндээ "БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД" цуврал хүргэдэг билээ. Багаасаа юм оёх дуртай. Даавууны өөдөс цуглуулан тоглоомнууддаа хувцас урлаж, гоёдог байсан бүсгүйг Б.Уранчимэг гэдэг. Түүний ээж мэргэжлийн оёдолчин. Ээжийнхээ авьяасыг өвлөж дизайнер болоорой хэмээн хүмүүс ерөөдөг байсан ч тэрбээр тэс өөр мэргэжил сонгож УБЦТС-д ажиллаж байгаад жирэмсний амралтаа авчээ.
"Шинэхэн албанд дэвшсэн би бяцхан гүнжээ харангаа сонирхолоороо гар урлал болон оёдол хийж өөрийгөө давхар хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Миний охин дайр багатай учраас нимгэн даавуун гэрт өмсөхөд тохиромжтой загварлаг малгай олдохгүй байсан. Тиймээс турбон малгайг хүүхдэд тохиромжтойг интернэтээр хайлт хийж олсон. Сайн материалаар урлах урлах санаа төрсөн" гэлээ.
Анхны загвараа урлаж охиндоо өмсүүлэхэд яг таарсан төдийгүй хийц загвар дэгжин учир харсан хүн бүхэн "Хөөрхөн болжээ" хэмээн урамшуулж, захиалга өгч эхэлжээ. Б.Уранчимэг нярай хүүхдээс том хүн хүртэл өмсөж болохоор өнгө загварын сонголттой урлаж байна. Анх ээж, хүүхдийн хос малгай оёж эхэлсэн төрлөө нэмж, сүлжмэл даруулга, ханцуйвчийг өнгө загварын сонголттой урлаж, боломжийн үнээр борлуулж байна.
"Би ээж болоод амжсангүй биш
Би ээж болсоноор амжуулж чадна" гэсэн зорилго тавьж хөдөлмөрлөж буй ээж бизнесийнхээ эхлэлийг цалинтай ээжийн тэтгэмжийн 50 мянган төгрөгөөр эхлүүлжээ.
С.Ичинхорлоо
Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/chimgee.batbayr.5 хуудсаар холбогдоорой.