Ж.Энхбаяр: 500-600 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх боломжтой

Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.

"Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е- business)"-ийг 2023 онд нэвтрүүлсэн, уг системд төрийн 832 үйлчилгээг оруулж, бизнес эрхлэгчид 485 мянга гаруй үйлчилгээг цахимаар авчээ.

Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулах харилцааг нарийвчлан заана

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Батлан хамгаалахын сайд Д.Батлут Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв.

2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа

Салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилнэ

Монголоос өөр (орос, казах, тува зэрэг) хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийн монгол оноосон нэрийг батлуулахаар УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Энэхүү саналаар 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоо буурах, олон нийтийн нээлттэй хувьцаат компанийн тоо нэмэгдэх, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын нийт тоог 19-ээр буюу 18.8 хувиар бууруулж 82 болгохоор тусгажээ.

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, оновчтой болгох замаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор дараах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.