С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Зарим хүмүүс зүгээр л зээл нэрээр мөнгө тарааж байна гэсэн өрөөсгөл ойлголттой байх шиг байна. Хоршино гэдэг тийм амар биш. Төслөө бичнэ, банкны шалгуураар орно. Банк өөрөө хариуцаж зээлээ гаргана. Эрсдэл үүсэхээс болгоомжилж банк тодорхой шалгуур тавина.
Монголчууд худлаа эдийн засагтай, хиймэл орчинд амьдарч байна. Тэрний нэг тусгал нь эрчим хүчний салбар.
Миний хувьд эдийн засагч мэргэжилтэй болохоор улстөрчийн өнцгөөс хараагүй үе бий, бий. Олон улсын байгууллагад цэвэр хөгжлийн бодлогын эдийн засагчийн байр сууриас ажиллаж байсан болохоор яг тэр арга барилаар ажлаа хийхийг зорьсон.
Улс төрөөс хол, гаднаас нь харж байгаад орж ирсэн хүний хувьд хэлэхэд “Тэрний, энэний хүн” гэдэг хандлага хүчтэй явдаг юм билээ. Гэхдээ одоо бас ч гэж шинэ үе ирж байна. Шинэ парламентад олон мэргэжилтэн, залуучууд орж ирлээ. Тэр, энэний хүн гэхээсээ аливаад илүү мэргэжлийн хандах, голч шугамтай байх болов уу гэж харж байна. Тэдний нэг нь би.
-Үнэнийг хэлэхэд би чинь Х.Нямбаатар даргаас өмнө Хууль зүй, дотоод хэргийн яаманд газрын даргын албыг хашиж байсан хүн. Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байхад нь олон хуулийн төсөл дээр хамтарч ажилласан. Мэдээж төстэй зан чанар бий, бий.