Ким Сүк: Улс төрийн үйл явц ямагт либерал, чөлөөт ардчилал руу чиглэсэн байх ёстой
Бан Ги Мүний нэрэмжит "Сайхан ирээдүйн төлөө" сангийн гүйцэтгэх захирал, Бүгд Найрамдах Солонгос Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд асан Ким Сүк илтгэлээ хэлэлцүүлсэн.
Тус илтгэлд хүн төрөлхтөн нэг л зорилгыг байнга эрэлхийлж ирсэн бөгөөд энэ нь хүний эрхийг хамгаалах, хууль дээдлэх ёс, хариуцлагатай засаг төр гэдгийг дурдлаа. Мөн тэрбээр аливаа нэг улс төрийн үйл явц ямагт либерал, чөлөөт ардчилал руу чиглэсэн байх ёстой гээд эрх мэдлийг хэтрүүлэн ашиглахаас зайлсхийсэн зарчимд суурилсан ардчиллыг эрэлхийлэх учиртай гэдгийг онцолсон.
Ардчиллыг хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтөөр хязгаарлах ёсгүй бөгөөд ардчилал нь өөрөө хөрөнгө оруулалт гээд иргэд сонгогчид нь идэвхгүй, төрийн үйлчилгээг хүртэгчид байх болсон нөхцөлд ардчилал бүдгэрдэг гэдгийг тэрбээр онцлоод аливаа асуудалд иргэдийн оролцоо хамтын хүчин чармайлтаа чиглүүлэх үед ардчилал цэцэглэдэг гээд БНСУ-ын ардчилсан шилжилтийг хийсэн туршлагаас хуваалцсан юм.