С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хүнд өвчтэй зургаан настай охины амийг Тээврийн цагдаагийнхан аварчээ
Хүнд өвчтэй үхлүүт байсан зургаан настай охиныг 13-хан минутад сэхээн амьдруулах тасагт авчрахад Тээврийн цагдаагийн хамт олон тусалжээ. Энэ талаар нэгэн иргэн фэйсбүүктээ бичсэн байна.
Тэрбээр “Өчигдөр ХӨСҮТ-ийн түргэний машин Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй 6 настай бяцхан охиныг сэхээн амьдруулах тасагт авчрахаар нэг талдаа цаг гаран явж байж очиж авав. Ид түгжрэлийн цаг таарсан байсаныг ч хэлэх үү.
Гэвч охин сэхээнд очтолоо 20 минут ч тэсэхээргүй байсан учраас тээврийн цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд тусалж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулж өгсөний ачаар 13-хан минутанд охин эмнэлгийн тусламж авч энэ хорвоод үлдэж чадлаа. Хэрэв 5 минут л хоцорсон бол бид тэр бяцхан охиныг аврах боломжгүй байлаа. Амарсайхан даргатай тээврийн цагдаагийн хамт олонд ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хамт олон, охины ар гэрээс талархаснаа илэрхийлж, та бүхний ажил амьдралд сайн сайхныг хүсч байна.
Хүний амь аврахад нэг хором ч үнэтэй байдаг. Та бүхэн энэ сайхан буянтай үйлсийг эздэд нь очтол түгээж өгнө үү. Хүний амь аврана гэдэг, тэр дундаа 6 хан настай бяцхан охиныг энэ хорвоод ээж аавтай нь үлдээнэ гэдэг Юутай харьцуулалшгүй их буян билээ” гэжээ.