С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Гал түймэрт зургаан хүн өртөж, өөд болсноос дөрөв нь хүүхэд байжээ
Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт байшин, граж, автомашин, малын хашаа шатаж зургаан хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан байна. Тус хэргийг тодруулбал, өнөөдрийн 02:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт дуудлага иржээ.
Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 15 алба хаагч 3 автомашинтай 7 км зам туулан 03:00 цагт очиж, 8х5, 4х5 метрийн хэмжээтэй байшин, 2.5х5 метрийн хэмжээтэй граж, дугаартай “Портер” машин, 4х4, 5х8 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байсныг дөрвөн цаг ажиллаж, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 03:15 цагт гарч 20 км зам туулан 03:47 цагт очиж 3 цаг 13 минут тус тус ажиллаж унтраасан байна.
Гал түймэрт тус багийн /63 настай, эрэгтэй/ иргэн Б , /63 настай, эмэгтэй Х/, /6 настай, эрэгтэй Э/, /5 настай, эмэгтэй Г/, /5 настай, эмэгтэй А/, /3 настай, эрэгтэй Э/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.