"Хурд" хамтлаг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр онлайн тогтолт хийнэ

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болгоод байгаа юм.

С.Амармандах 30 сая төгрөг хандивлалаа

"Хар сарнай" хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах буюу Амараа гэр бүл, найз нөхдийнхөө хамт эрүүл мэндийн байгууллагын ажилчдын эрүүл мэгдийг хамгаалах хэрэгсэл, хувцас хэрэглэл авахад зориулж хувиасаа 30 сая төгрөг хандивлалаа.

“Шинэ үе” хамтлагийн бүжигчид Дэлхийн аварга болжээ

АНУ-ын Флорида муж, Орланда хотод болсон хөгжөөн дэмжигч хүүхдүүдийн Дэлхийн аварга шалгаруулах “World school & Performance cheer championship” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байна. Уг тэмцээнд нийслэлийн лаборатори 93-р дунд сургуулийн “Шинэ үе” хамтлаг оролцож түрүүлжээ.

Дуурийн дуучин Э.Амартүвшин “Опера авардс”-д нэр дэвшжээ

Урлагийн ертөнцөд хүчирхэг хоолойгоороо хүн бүхний зүрх сэтгэлийг хөглөсөн МУГЖ Э.Амартүвшин олон улсын “Опера авардс”-д нэр дэвшсэн байна. Дэлхий дахинаа дуурийн урлагийн “Оскар” хэмээн нэрийддэг тус шагналын төрөл бүрт гурав, нийт 27 уран бүтээл нэр дэвшин өрсөлдөж байгаа гэнэ.

Мисс А.Баярцэцэг “Адидас”-ын рекламны зураг авалтад оржээ

Мисс А.Баярцэцэг цахим хуудаснаа “Англи дахь Adidas брэндийн рекламны зурганд Пример Лигийн тоглогч, Солонгосын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, дэлхийн хамгийн шилдэг баруун жигүүрийн довтлогчдын нэг Son Heung Min-тай хамтдаа орлоо” хэмээн нийтэлжээ.

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровт хүндэтгэл үзүүлнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровт “Хөдөлмөрийн баатар” цол хүртээсний мялаалга өргөж “Нутаг минь Хүлэг минь” хүндэтгэлийн концертыг Өвөрхангай аймагт зохион байгуулах гэж байна.

Г.Агааноров: “ABU Робокон” тэмцээнийг Монголд зохион байгуулснаар 16 орны төв телевизээр эх орноо сурталчилна

Энэ жилийн тэмцээний онцлог нь монголчууд өөрсдөө дүрмээ зохиосон. “ABU Робокон” тэмцээний 18 жилийн түүхэнд дөрвөн хөлтэй робот бүтээх даалгавар байгаагүй. Дөрвөн хөлт робот бүтээх даалгавар анх удаа өгөхөд оролцогчид нэлээд гайхсан. Үүнээс гадна оролцогч багийн роботууд Монголын газар зүй, цаг уурын бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсэд түүх соёл, ёс заншилтай уялдсан даалгавар биелүүлнэ. Нэг зүйлийг хэлэхэд монголчууд XIII зуунд дэлхийн анхны паспорт гэх хэлж болох гэрэгэг хэрэглэж эхэлсэн. Үүнийг илтгэсэн гэрэгэ дамжуулах мөн Монголын уламжлалт наадгай болох шагай хаях даалгавар бий. Улмаар 50-аас дээш оноо авсан тохиолдолд, хангайн бүсээс уулын бүс рүү нэвтрэн орж, гэрэгэг нэг метрийн өндөрт өргөснөөр өрсөлдөгч багаа цэвэр ялах даалгавар оруулж өгсөн. Зохион байгуулагч орноос шалтгаалж жил бүр тэмцээний дүрэм өөрчлөгддөг ч оногдсон хугацаа буюу гурван минут хэвээрээ байдаг.

Монгол хүүхдүүд Японы фестивальд үнэмлэхүй аваргалав

22 улсын 24 багаас шүүгчдийн нэрэмжит шагналд багаараа тэргүүн байр, багш сурагчдын үнэлгээний дүнгээр дахин түрүүлж үнэмлэхүй амжилт үзүүлжээ.

"The Hu" хамтлагийг Соёлын элчээр томилжээ

Монголын метал рок хөгжмийн “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дуу Биллбордын “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтаж, 22 дугаарт эрэмбэлэгдсэн байдаг.

"Улаан цутгалан" хүрхрээн дээгүүр алхана

Түүний үзүүлбэрийн аюулгүй ажиллагааг Циркийн сургуулийн багш Х.Ганболд, акробатчин А.Чүвсэнсэнгэ нараар удирдуулсан баг ажиллаж байгаа гэнэ.