С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Европын улс орнуудыг Хүннү рок хэмээх дуу хөгжмийн шинэ төрлөөр байлдан дагуулж, Монгол түмний соёл уламжлалыг дэлхий дахинд эергээр сурталчилж байгаа "The Hu" хамтлагийг нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор шагнасан байна. “The Hu” буюу Хүмүүн (Хү) хамтлаг нь өнгөрсөн сарын 6-нд Европын 23 хотоор хийх аялан тоглолтоо эхлүүлсэн. Тус хамтлагийн продюсер Б.Дашдондог “Хүннү рок” хэмээх шинэ урсгалаар тоглодог анхны рок хамтлаг үүсгэн байгуулах санааг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж, хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн урсгал, чиглэлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлыг хийж эхэлсэн гэнэ.
Компьютер тоглоом тоглодог хүмүүст Бухарест хот хамгийн тохиромжтойд тооцогдож магадгүй юм. Бухарест хот өндөр хурдны интернеттэй бөгөөд ping буюу компьютероос сервер рүү дохио илгээх болон хариулт авахад шаардагдах хугацаа бага байдаг.
Баян-Өлгий аймгийн Өлгий хотод нэг дор 10 Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12-р баг, Сагсай сум чиглэлийн зам дагуу нэг дор 1000 гаруй хүнийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, тав тухтай тансаг зэрэглэлийн гэрлэх ёслолын өргөө ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор олон улсын Ардын урлагийн их наадам Улаанбаатар хотноо энэ сарын 12-16-ны өдрүүдэд болж байна. Ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, зан үйлийн чуулгын шалгаруулалт явагдаж байна. Мөн гадаад орнуудын оролцогчдын шалгаруулалт Соёлын төв өргөөний концертийн танхимд болох юм. Түүнчлэн Их наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, Шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд хөтөлбөрийн дагуу зохиогдох бөгөөд Зан үйл, өв соёлын хотхон ажиллана.
Мелбурн хотод амьдарч буй залуу зураач Г.Золбоогийн “Азийн зүрхэн дэх говь” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 7-нд Австралийн Үндэсний их сургуулийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийжээ.
Азийн ардын урлагийн их наадам энэ сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Наадамд Малайз, БНХАУ, Япон, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казакстан зэрэг 12 орны 200 гаруй оролцогч оролцох гэнэ. Нийслэл, 21-н аймгаас үндэсний 1500 гаруй ардын авьяастнууд оролцож ур чавдар, аяьяас чадвараа өрсөлдөх аж.
Дуучин Ч.Бадрал өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанын тэргүүн байрыг авч байсан юм.
Манай улсад анх удаа Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа. Латви, Беларусийн багтай амжилттай тоглож хожсон манай улсын эрэгттэй тамирчдын баг өнөөдөр 18.30 цагаас Гүржийн багтай, 20.30 цагаас АНУ-ын багтай үргэлжлүүлэн тоглоно. Одоогоор 41 оноотой жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Монголын багийн өмнө АНУ хоёр хожил, 42 оноотойгоор тэргүүлж байна.
Маргааш Аваргуудын нэрэмжит барилдаан, зургадугаар сарын дундуур Чингэлтэй хайрхан уулын хишиг барилдаан, сарын сүүлээр Наадмын сорилго барилдаан тус тус болох юм. 14 удаагийн барилдаанд Монгол улсын арслан Э.Оюунболд, улсын харцага О.Хангай нар тус бүр гурван удаа тэргүүлсэн байна. Түүнчлэн Н.Батсуурь аварга дөрвөн удаа тэргүүн байр булаацалдан үзүүрлэжээ.
Тэмцээнийг Монголын шатрын холбооноос зохион байгуулж байна. Хагас шигшээ тэмцээн нь 21 аймаг, 9 дүүрэг, Улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн болон болзол хангасан шатарчид оролцдог томоохон тэмцээн юм. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй их мастер 4, олон улсын мастер 8, дэлхийн шатрын холбооны дэд мастер 17, дэлхийн шатрын холбооны дэд мастер 22, спортын мастер 11, дэд мастер 15 нийт 137 шатарчид оролцож байна. Тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт эхний 11 байр эзэлсэн шатарчдад шигшээ тэмцээнд оролцох эрх олгох юм.