С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Э.Оюунболд, О.Хангай нар гурван удаа түрүүлж, улиралыг тэргүүлж байна
2018-2019 оны үндэсний бөхийн улирал үндэсний их баяр наадмаар өндөрлөж, эцсийн дүн гарна. Одоогийн байдлаар улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн дунд 14 удаагийн барилдаан болсон байгаа. Маргааш Аваргуудын нэрэмжит барилдаан, зургадугаар сарын дундуур Чингэлтэй хайрхан уулын хишиг барилдаан, сарын сүүлээр Наадмын сорилго барилдаан тус тус болох юм. 14 удаагийн барилдаанд Монгол улсын арслан Э.Оюунболд, улсын харцага О.Хангай нар тус бүр гурван удаа тэргүүлсэн байна. Түүнчлэн Н.Батсуурь аварга дөрвөн удаа тэргүүн байр булаацалдан үзүүрлэжээ.