С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Азийн ардын урлагийн их наадамын гранпри шагналтан 400 еврогийн эзэн болно
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах Азийн ардын урлагийн их наадам энэ сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Наадамд Малайз, БНХАУ, Япон, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казакстан зэрэг 12 орны 200 гаруй оролцогч оролцох гэнэ. Нийслэл, 21-н аймгаас үндэсний 1500 гаруй ардын авьяастнууд оролцож ур чавдар, аяьяас чадвараа өрсөлдөх аж. Энэхүү наадмыг ардын урлагийн ассоциациас томилогдсон ОХУ, БНСУ, Узбекистаны мэргэжлийн шүүгчид болон манай улсын хоёр шүүгч шүүнэ. Авьяас чадвараараа бусдыгаа манлайлсан гранпри шагналтан 4000 евро, дэд байр 2000 евро, гутгаар байр 1000 еврогийн шагнал хүртэх юм байна.