С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Канберра хотод уран зургийн үзэсгэлэн нээжээ
Мелбурн хотод амьдарч буй залуу зураач Г.Золбоогийн “Азийн зүрхэн дэх говь” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 7-нд Австралийн Үндэсний их сургуулийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэнг Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам, Австралийн Үндэсний их сургуулийн Монголын хүрээлэн хамтран зохион байгуулж буй бөгөөд сарын хугацаанд үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү, Австралийн Үндэсний их сургуулийн Монголын хүрээлэнгийн захирал Л.Нарангоа нар үг хэлж, тус их сургуулийн багш, оюутнууд, Канберрад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Канберра, Сидней, Мелбурн хот дахь монголчуудын төлөөлөл оролцжээ.