С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Борис Жонсон хуримаа хийлээ
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон сүйт бүсгүй Кэрри Симондстай Вестминстерийн сүмд гэрлэлтээ адислуулжээ. Тэд 2019 онд сүй тавьсан бөгөөд цар тахлын улмаас хуримын ёслолоо хойшлуулаад байв. Даунинг Стритийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр хуриманд 30 зочин оролцсон нь хөл хорионы үед зөвшөөрөгдсөн дээд хэмжээ юм. Ташрамд дурдахад, Борис Жонсон Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа гэрлэсэн Их Британийн анхны Ерөнхий сайд боллоо. 56 настай Жонсон өмнө нь хоёр удаа гэрлэж байсан учир дахин хуримлахдаа Католик сүмээс тусгай зөвшөөрөл авчээ. Ромын Католик сүмийн захиргаа гурав дахь гэрлэлтийг адислахаас татгалздаг ч Их Британийн Ерөнхий сайдад зөвшөөрсөн хариу өгсөн байна. Борис Жонсон, Кэрри Симондс нар 2020 онд хүүтэй болсон нь тэдний дундаас төрсөн анхны хүүхэд. Харин Борис Жонсоны тав дахь хүүхэд юм.
Х.Заяа