НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Монгол Улсын Соёлын элчээр Морин хуур чуулгыг томилжээ
Морин хуурын чуулгыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээг гардуулан өгчээ. Тус чуулга 1992 онд анх байгуулагдаж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд ЮНЕСКО болон Япон, БНХАУ, БНСУ, Австри, Швейцар, Канад, Турк, АНУ, Франц, Герман, Итали, ОХУ зэрэг дэлхийн 30 гаруй орны нэр хүндтэй театрын тайзнаа олон гайхамшигтай уран бүтээлийг туурвисан. Ингэснээр үндэсний өв соёлоо хадгалан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ эх орноо гадаадад сурталчлан таниулахад чухал хувь нэмэр оруулжээ. Цаашид монголын үндэсний урлагийг гадаад улс орны иргэдэд таниулан сурталчлах үүргийг хүлээж байна.