С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Амармандах 30 сая төгрөг хандивлалаа
Шинэ төрлийн коронавирусний халдвартай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд зориулж төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд чадлынхаа хэрээр хандив, тусламж хүргүүлсээр байгаа. Тухайлбал, улсын аварга С.Мөнхбат, иргэн Д.Доржпүрэв дархан аварга Г.Өсөхбаяр нар сайн үйлсийн аянг үргэлжлүүлсэн.
Тэгвэл "Хар сарнай" хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах буюу Амараа гэр бүл, найз нөхдийнхөө хамт эрүүл мэндийн байгууллагын ажилчдын эрүүл мэгдийг хамгаалах хэрэгсэл, хувцас хэрэглэл авахад зориулж хувиасаа 30 сая төгрөг хандивлахаа мэдэгджээ. Тэрбээр өнөөдөр мөнгөн тусламж, маск зэргийг Эрүүл мэндийн яамны удирдлагуудад гардуулж өгсөн юм.