Ромын пап цахилгаан машин хөлөглөнө

Автомашин үйлдвэрлэдэг "Фискер" пүүс Ромын пап Францискт зориулж бүрэн цахилгаан автомашин зохион бүтээхээр боллоо. "Фискер"-ийг үндэслэгч Хенрик Фискер, Гиета Гупта-Фискер нар Ромын паптай биечлэн уулзаж, загвараа танилцуулжээ. Гэгээн хутагт Франциск хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтөд анхаарлаа хандуулдаг. Тиймээс автомашины дотоод засалд байгаль орчинд ээлтэй материалыг ашиглах гэнэ. Тодруулбал, бүхээг, шалавчийг далайгаас олдсон дахин боловсруулсан хуванцраар хийх юм.

"Фискер" пүүс "Осеаn" загварын төмөр хөлгөө ирэх онд Ватиканд хүлээлгэн өгөх бөгөөд 2022 оны арваннэгдүгээр сараас худалдаанд гаргана. Хенрик Фискер "Теопа-Р" загварын дизайны зөвлөхөөр ажиппаж байжээ. Тэрбээр 1999 онд дэпгэцээр гарсан Жеймс Бондын цуврапд зориупж "ВMW Z8 Roadster Convertible" загварыг бүтээж алдаршсан. Уг кинонд Бондын дүрийг Пирс Броснан бүтээсэн бипээ. Фискер эхнэрийнхээ хамт дэпхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтдаг юм.

Х.Заяа