Жеймс С.Фишкин: Улаанбаатар хотынхны хувьд анхдагч хэрэгцээ нь найдвартай дулаан хангамж

Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал, Жэнит М.Пэкийн нэрэмжит Олон улсын харилцаа холбоо болон улс төр судлалын хүндэт профессор, харилцаа холбоо судлалын профессор Жеймс С.Фишкин илтгэл тавилаа.

Монгол Улсад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийг хийж, энэхүү өөрчлөлтийг ард нийтийн санал асуулга, хүсэл зорилгод үндэслэсэн нь маш чухал ач холбогдолтой зүйл гээд яг ийм байдлаар бусад улс орнууд ч Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсаар ирсэн гэв.

Мөн тэрбээр ардчилал гэдэг  нь ард, иргэдийн хүсэл эрмэлзэлийг бодит амьдралд биелж буй эсэхтэй холбож гэж өгдөг зүйл гээд үүнийг нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүдийн талаарх иргэдийн дуу хоолой хэрхэн илэрснээр үйл явцаар жишээ авч тайлбарласан.

Тухайлбал, дэлхийн хамгийн хүйтэн нийлслэлүүдийн нэг Улаанбаатар хотынхны хувьд анхдагч хэрэгцээ нь найдвартай дулаан хангамж байдаг. Иймд дулаан хангамжийг сайжруулах чиглэлээр иргэд саналаа хүргүүлж, энэ нь төрийн бүх шатны байгууллагын бодлогод тусгагдсан байдаг. Гэтэл энд улс төрийн намууд олон нийтийн санал, хүсэлтийг зөв зохицуулж байна уу гэдэг асуудал зүй ёсоор тавигдсан юм гэдгийг тодотгов.

Улс төрийн намууд сонгогчдыг өөрсдийнх нь үнэнч дэмжигч гэж харан хариу барина гэж хүлээдэг. Гэтэл АНУ-д болсон сонгуулийн дараа иргэд улс төрийн намд итгэх итгэл үнэмшлээрээ биш бодитой дэвшүүлсэн асуудлуудынх нь үндсэн дээр сонголтоо хийдэг гэдгийг судалгаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, сонгогчид дандаа асуудал тавьдаг тул улс төрийн намууд тэднийг маш гярхай сонсож, шийдэл гаргаж байх нь чухал гэдгийг анхааруулж байлаа.