Үртэйгээ хамт "өлгийдсөн" "DeLuna Mongolian Lingerie"

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж "БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД"-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Б.Ариунбилэгийг урьсан юм. Гадаадын иргэн, харьяатын газар ажиллаж байгаад одонгийн үрээ төрүүлснээр диктретний амралтад шилжсэн бүсгүй дотуур хувцасны "DeLuna Mongolian Lingerie" брэндийг үүсгэн байгуулжээ. "2020 оны зургаадугаар сард төрсөн. Одоогоор хүүхэд асрах чөлөөтэй гэртээ байна. Багадаа Хүүхдийн ордны урлан бүтээх дугуйланд суралцдаг байсан. Модон хүүхэлдэйнд хувцас оёдог. Зураг зурах сонирхолтой, уран нугаралтаар хичээллэдэг охин байлаа" хэмээн хүүхэд насныхаа талаар дурсав. 

Брэнд бүтээж, бизнес эхлүүлэхэд санаа чухал. Б.Ариунбилэгийн хувьд корсет өмсөх дуртай. Өөртөө зориулж гоёмсог корсет авах гэж байгаагаа дүүдээ хэлэхэд "Та өөрөө хийгээд өмсч чадна даа" гэсэн үг түүнийг эмэгтэй хүний эрхэмсэг гоог илтгэх торон дотуур хувцас оёх замтай холбожээ. Бөс барааны дэлгүүр орж, бага хэмжээтэй материал авч анхны бүтээлээ оёжээ. Хар, цагаан өнгийн торон браллети туршилтаар хийсэн нь хэмжээ нь харьцангуй жижигхэн болжээ. "Анх хийж үзсэн болохоор алдаатай болсон ч анализ хийж, ажлаа тууштай үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Ажлыг хийх тусам арга эвийн олно. Би ч тэр замаар л явж байгаа. Олон удаагийн уйгагүй хөдөлмөрлөсний хүчинд оёдлын технологийг нэгбүрчлэн сурсан" гэдгийг онцолж байсан юм. 

No description available.

Б.Ариунбилэгийн ажил материалд явахаас эхэлдэг байна. Улаанбаатар хотын өнцөг булан бүрт байрлах бөс барааны дэлгүүрээр эрэл хайгуул хийж, торгомсог дотуур хувцас хийхэд тохиромжтой материал олж авна.  Эсгүүр гаргахаас ажил нь эхэлж, технологийн дагуу оёдлын дарааллаар жижиг деталл хэсгийг холбоно. Олон удаагийн шат дамжлага дамжиж, дотуур хувцас эзэндээ хүрдэг байна. 

Тэрбээр хийж сурч байх үедээ нэг дотуур хувцсыг хоёр өдрийн турш оёдог байжээ. Нялх хүүхэдтэй ч шөнөжин сууж, үүр цайхтай зэрэгцэн дуусгаж, захиалагчид очиход бэлэн болгох үе бишгүйдээ их байсан гэнэ. Эхлүүлсэн ажилдаа эзэн болж монголын хувцас загварын салбарт "DeLuna" брэндийг үртэйгээ хамт "өлгийдөж", "өсгөж" яваа бүсгүй өдгөө 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн урлажээ. Өнгө загварын өргөн сонголттойгоос гадна трэнд болж буй өнгөөр хийж, хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог байна. "Хүмүүсийн хэрэглэж заншсан өнгийг ихэвчлэн сонгодог. Материалын асуудал тулгарна. Нэг өнгө аваад шинэ загвар гаргаж худалдаанд гаргачихаад дахиад очоод авах гэхээр байдаггүй. Үнэлгээгээ тогтоохдоо иргэдийн амьжиргааны түвшин худалдан авах чадамжид суурилж, 28-72 мянган төгрөгийн хооронд тогтоосон. Хэрэглэгчдийн дүгнэлт хамгийн чухал санагддаг. Биед эвтэйхэн, үнэхээр гоё юм байна гэдэг үгнээс урамшиж, илүү сайн чанартай загвар гаргахаар хичээж ажиллана. 

No description available.

Ажлынхаа гарааг гэр ахуйн SINGER машинтай эхлүүлсэн Б.Ариунбилэг дотуур хувцас оёх зориулалттай бүхий л тоног төхөөрөмжөө базааж чаджээ. Алс хол АНУ-д амьдардаг төрсөн эгч нь түүний брэнд бүтээх мөрөөдлийн дэмжиж, үйлдвэрийн зориулалттай оёдлын машинууд авах санхүүжилтийг шийдэж өгснөөр ажлаа амжилттай үргэлжлүүлж байна. 

С.Ичинхорлоо

Захиалга авахыг хүсвэл https://www.facebook.com/DeLuna-Mongolian-lingerie-112714910855066 пэйж хуудсаар болон 99029713 утсаар холбогдоорой. 

No description available.No description available.

No description available.

No description available.No description available.No description available.

No description available.No description available.

Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.