Эсгий вальши гутал урлагч

Эсгий гутлыг өдөр тутамдаа өмсөх хүний тоо олширч байна. Энэ нь өрхийн болон үндэсний үйлдвэрлэгчдийн зүтгэлийн бодит илрэл. Ийн тодотгосны учир нь гутал бүтэх шат дамжлагыг урлаачид нэгбүрчлэн гараар хийнэ. Нэг үгээр ноосыг боловсруулж гутал хийж байна гэсэн үг. Орчин үеийн загварыг өөрийнхөө сэтгэмжээр чимэглэж эсгий гутал хийдэг бүсгүйг Б.Оюунцацрал гэдэг. Өөрийн сонирхолдоо хөтлөгдөн өрхийн үйлдвэрлэгчдийн тоог нэг нэгээр нэмсэн хөдөлмөрч нэгэн. Тэрбээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат.  ОХУ-д ажиллаж, амьдарч байхдаа Монголоос эсгий таавчиг захиалж, зардаг байжээ.

No description available.

Яваандаа өөрөө оёж эхэлсэн байна. Эсгий таавчигнаас эхэлсэн бичил бизнес буриад гутал оёхыг сурж, бичил бизнест дэвшил гарчээ. “Оросууд их авна. Гүйлгээ сайтай. Эсгий гутал хийгээд гурван жил болж байна. Оросын вальши гутлаас санаа авч хийж эхэлсэн. Түүхий эд, ноос нь элбэг учраас өнгө загварын өргөн сонголттой хийх боломжтой" гэв. 

Б.Оюунцацралын ажил ноос худалдан авч, норгож, зулж тавихаас эхэлнэ. Эсгийрч бэлэн болсны дараа хэвлүүрт хийн хонуулж, хатаана. Хатаж биежүүлсний дараа уллаж, нааж, оёх процесс дууссаар гутал бэлэн болдог байна. Тэрбээр ихэвчлэн захиалгаар хийдэг гэнэ.

С.Ичинхорлоо 

 

No description available.No description available.

No description available.

No description available.No description available.