С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгджээ
Пакистан улсын Карачи хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг энэ сард албан ёсоор нээжээ.
Монгол Улсын Өргөмжит консулаар Пакистан улсын иргэн Надеем Халид томилогдсон байна. Тэрбээр тус улсын эм үйлдвэрлэлийн салбарын томоохон үйлдвэрийг тэргүүлдэг нөлөө бүхий бизнес эрхлэгч.
Өргөмжит консул Надеем Халид хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, монгол үндэсний соёл урлагийг Пакистан улсад сурталчлах чиглэлээр идэвхтэй ажилладаг байна.
Консулын газрын нээлтэд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн, Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг оролцжээ.
Монгол, Пакистан улс 1962 оны гуравдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ хавсран хариуцдаг. Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал энэ оны хоёрдугаар сард тус улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байв.