Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дарханы замтай холбоотой зарим арга хэмжээг авахаар болжээ. Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас хүч нэмэгдүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргажээ.