Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
МХЕГ: Тариалах үрийн 55 хувь нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагджээ
Манай улс энэ жил 340,497.3 мянган га талбайд 22 сортын 54,479,6 тонн үрээр улаан буудай тариалахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар тариалах үрийн 55 хувь нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагджээ.
Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар болон Тариалан эрхлэгчдийг дэмжих санд нөөцөлсөн 12 сортын 15,722.6 тонн улаан буудайн үрийг 100 хувь шинжилгээнд хамруулсан байна.
МХЕГ-аас тариаланчдад дараах зөвлөгөөг өгчээ:
- Тариаланч тариалангийн талбайн сүрэл, хаягдлыг шатаахгүй байх;
- Хөрсөө лабораторийн шинжилгээнд хамруулсан байх;
- Үрээ шинжилгээнд хамруулж баталгаажуулсан байх;
- Тариалах үр нь Монгол Улсын MNS 0246:2010 (Үрийн буудай. Сортын болон үрийн чанар.Ерөнхий шаардлага) стандартын шаардлагад нийцсэн байх;
- Таримлын үрийг зориулалтын бодисоор зохих тунгаар ариутгаж, нарлуулж тариалах;
- Зар сурталчилгаагаар гарал үүсэлгүй хаана шинжилсэн, насжилт, сорт нь тодорхой биш таримлын үр худалдан авахгүй байх;
- Үр ариутгалын бодисыг зөв сонгох, заавал Ургамал хамгааллын хүрээлэнд туршигдсан бодисыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс худалдан авах;
- Ургамал хамгааллын бодис, бордоог сонгохдоо аль улс оронд үйлдвэрлэсэн эсэх, импортолж, үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийн судалгаа, үйлдвэрлэсэн он, сар, өдөр болон дуусах хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар харах, холбогдох зааврыг дагалдуулан авах;
- Үр ариутгалын бодисын сав баглаа боодлыг малчин өрх, иргэдэд өгөхгүй байх, хүнсэнд хэрэглэхгүй байх;
- Тариалалтай холбоотой зөвлөгөө, зөвлөмжийг туршлагатай мэргэжлийн агрономичоос авах;
- Тариалалтын түүхийн дэвтрийг заавал хөтлөх;
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй ажиллахдаа хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарч ажиллахыг зөвлөж байна.