Т.Сүхболд: Гадаадад эрэн сурвалжилж байсан 30 этгээдийг авчирсан
Н.Алтанхуяг: Хаа гуяар нь салгаад энэ ерөөсөө явахгүй юм байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Монгол Улс Чех Улсын хооронд цагдаагийн байгууллага хамтран ажиллана гэсэн гэрээний төслийг би дэмжиж байна. Ер нь бид өөрчлөгдөж шинэчлэгдэх ёстой. Тэгэхээр Европын орнууд. Сая 5 оронтой Засгийн газрын түвшинд хамтарч ажилладаг гэж байна шүү дээ. Тэгэхээр Европын Холбоотой хамтран ажиллах эхлэл нь Чехээр тавигдчихаж байгаа юм. Тэндхийн цагдаагийн байгууллага, тэндхийн мөрдөх бусад бүх төрлийн олон үйл ажиллагаанаас бас дан байдлаараа суралцахад их чухал болох байх. Мэдээж өөрийнхөө иргэний эрх ашгийг хамгаалах чиглэлд нэлээн сайн ийм зүйл болох байх гэж би горьдож байна. Би одоо цагдаагийн дарга байсан дээр санал хэлж байгаа учраас нэг юм хэлэх гэсэн юм. Намраас хойш би энэ Сонгинохайрхан дээр хүмүүсээс мөнгө аваад орон сууц бариад. Бариад биш. Барина гэж хэлээд тэгээд тэр нь хэдэн жилээр сунжирсан юм яваад. Сонгинохайрхан дээр би нэлээн ажиллалаа. Энэ зөвхөн Сонгинохайрханы асуудал биш юм байна. Энэ ерөөсөө бүх нийслэл, улс, аймгууд ямар байдаг юм мэдэхгүй. Нийслэл даяар хамарсан ийм ноцтой асуудал. Тэгээд би хайгаад явахаар. Цагдаагийн дарга аа. Сонгинохайрхан дээр нэг хэсэг хэрэг. Юу гэдэг билээ. Мөрдөн байцаах газар билүү. Тэнд нэг хэсэг хэрэг гээд. Энд тэнд. Үүнээс болоод. Энэ бол ерөөсөө иргэд яваад ямар ч нэмэргүй шахуу, горьдолтгүй ийм юм бий болсон юм байна. Яагаад гэхээр тэр дүүрэг хавиар нэг хэсэг уддаг, дараа нь мөрдөн байцаах дээр нь салгаж авдаг. Хаа гуяар нь салгаад энэ ерөөсөө явахгүй юм байна.
Тэгэхээр би ямар санал хэлэх гэж байна вэ гэхээр улсын хэмжээний энэ асуудлыг нэг цэгцэлж, энэ мөнгө төгрөгөөрөө хохирсон маш олон мянган иргэн байгаа юм байна. Тэгэхээр үүнийг нэг шийдэх гарц шийдлийг манай Байнгын хороо ч гэсэн оролцоод цагдаагийнхантайгаа хамтраад шийдмээр байна. Маш их хэмжээний мөнгө завшиж байна. Цаана нь хөөрхий бараг хашаа байшингаа зараад байранд оръё гэсэн хүмүүс хоосон үлдчхээд байна. Тэгээд эсвэл чи энэ байрнаасаа гарчих. Энэ байран дээр чинь бид байр байр бариад ингэе гэсэн хүмүүс маань байрныхаа түрээсийн мөнгийг төлж эхэлж. Нөгөөдүүл нь төлж явснаа одоо өгөхөө байчихсан. Асар их олон проблем байдаг юм байна. Би тэгээд яах вэ Хууль зүйн байнгын хорооны гишүүн учраас Цагдаагийн дарга байгаа учраас энэ асуудлыг таны сонорт өгчихье. Би бас тантай нэг цаг аваад уулзаад энэ тухай бүхэлд нь биш, би Сонгинохайрханы тухай ярих гэж байгаа шүү" гэжээ.



