Ж.Дэлгэрсайхан: Төсвийн тэлэлт нэмэгдсэн нь дунд хугацаанд тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй
Байнгын хорооны даргад Б.Бат-Эрдэнийг дэвшүүлэв
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн байна. Энэ талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр танилцуулав.
Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэний талаар товч (дэлгэрэнгүйг эндээс) танилцуулж, Улсын Их Хурал, Засгийн газарт ажилласан байдал, мэдлэг, чадвар, туршлагыг үндэслэн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг онцолсон.
Энэ үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Иймд хуралдаан даргалагч тус бүлэгт уг асуудлаар ажлын тав хоногийн завсарлага өглөө.