“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг зургаадугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл сунгалаа.

Иргэн, хуулийн этгээд хүсэлтээ зөвшөөрлийн цахим систем болох license.mn-ээр бүртгүүлэх юм.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

(Зөвхөн аж ахуйн нэгж бүртгүүлэхийг анхаарна уу)

  • Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
  • Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;
  • Тогооч болон ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Захирлын иргэний үнэмлэх;
  • Иргэний үнэмлэх;
  • Явуулын хоолны машины зураг;
  • Албан хүсэлт, өргөдөл;

 Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

  • Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
  • Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
  • Худалдах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;
  • Иргэний үнэмлэх;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Албан хүсэлт, өргөдөл;

Бүртгэлийн эцсийн хугацаа:

2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг